Wednesday, March 26, 2014
од эрхэс
2011-07-30 19:31:32
1. Тэнгэрийн оргилго- Намсаг-/ Хулгана/
2. Тэнгэрийн эрх- Жүгдэржав-/ Үхэр, гахай/
3. Тэнгэрийн шил- Талжиджав-/ Нохой, бар/
4. Тэнгэрийн хас- Хорвоонжиг-/ Туулай, тахиа/
5. Тэнгэрийн бэрээ- Сэртүв-/ Луу, бар/
6. Арга нэмэх- Одсүрэн-/ Могой, хонь/
7. Оточ манал- Шагдждүб-/ Морь/
Эрхшээх аймаг
1. Тэнгэр 2. Хүн 3. Лус 4. Ягчис 5. Эрхшээлийн эзэн 6. Газрын эзэд 7. Чөтгөр
Бөөгийн дуудлагын 7 өвгөний тэнгэрийн нэрс
1. Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн
2. Аз хийморийн эзэн тэнгэр өвгөн
3. Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн
4. Нас арвижихын эзэн тэнгэр өвгөн
5. Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн
6. Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн
7. Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн
'Харсан тэнгэр 7 өвгөн
Хамгийн тэтгэгч атаа 5 тэнгэр
Дорд лусын 8 аймаг авралдаа багтааж хайрла
Ач тусаа үзүүлэн байж хайрла'
хэмээн од эрхсээ шүтэж, онгод шүтээнээ дуудаж, 7 өвгөн одноосоо мөргөл
залбирал хийж бөөгийн ёс хийдэг байна.
hari garigiin holog ongots
Төв
аймгийн Бүрэн сумын нутагт шинийн
таванд буюу өнгөрсөн баасан гаригийн
12 цагийн үед тэнгэрээс үл мэдэгдэх
төмөр биет унажээ. Асар их дуу чимээ,
галтай биет тус аймгийн Өндөрширээт
сумаас баруун урагш 33, Бүрэн сумын
төвөөс зүүн хойш 30 километрт унасан
байна.
Ханангийн өвөр хэмээх газарт,
нутгийнхны нэрлэдгээр Хүйтэнхошуу
толгодын орчимд төмөр биет сансраас
газарт унахад тэнгэр дуугарч, газар
хүчтэй доргижээ. Аз болж айл байгаагүй
учир хүн, мал өртөөгүй байна. Төмөр биет
буусан газрын эргэн тойрон 60 километрт
дуу чимээ, доргилт мэдрэгдэж адуу, мал
үргэсэн байна.
Нутгийн иргэд энэ талаар
өнгөрсөн бямба гаригт мэдэгдэж ОБЕГ,
ЦЕГ-ынхан уржигдар тус газрыг хамгаалалтад
авсан байв. Оршин суугчдын ярьж буйгаар
дуу чимээ их, галтай төмөр биет унахдаа
ойр орчмынхоо чулуунуудыг хайлуулж,
газарт ан цав үүсгэжээ. Онцгой,
цагдаагийнхны дараа ЗХЖШ-ын дарга
Ц.Бямбажаваар ахлуулсан онцгой комиссынхон
өчигдөр тэнд ажиллаад буцсан юм.
Тэд
задгай сансраас унасан хиймэл дагуулын
нэг хэсэг байж магадгүй гэсэн урьдчилсан
дүгнэлт гаргасан байна. Төмөр биетийг
анх солир гэж мэдээлсний дагуу ШУА-аас
археологчид ч очсон байв. Тус газарт
хамгийн ойр айлын гадна аваачиж
хамгаалалтад авсан ч өчигдөр үдээс
хойш гэхэд 200 гаруй хүн дээрх зүйлийг
сонирхохоор цуглажээ. Тэнгэрээс унасан
үл мэдэгдэх биет 400-500 орчим килограмм
жинтэй, жижиг суудлын тэрэгтэй дүйх
хэмжээтэй байлаа. Мөн ойролцоох 10 орчим
километр газарт түүнтэй адил арван
литрийн хувинтай дүйх хэлтэрхийнүүд
унасныг зарим иргэд нотолно гэж байв.
Бүрэн
сумын Засаг дарга Р.Очирбат тэнгэрээс
буусан зүйлийг солир хэмээн хэлтэрхийг
нь өрөөндөө залсан тухай зарим нь хэллээ.
Үл мэдэгдэх биетийн нэг хэсгийг УАЗ-469
машиндаа ачиж сумын төвд авчирсан аж.
Төмөр биетийг өнөөдөр нийслэлд авчирч
сансраас буусан хог, сүйрсэн онгоцны
сэгийн аль нь эсэхийг тодорхойлно
Thursday, March 20, 2014
Нар хиртэлт
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Нар хиртэлт гэдэг нь Нар, Дэлхий хоёрын хооронд Сар
орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад
саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхий дээр 2 - 5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй байна[1][2]. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно.Иймээс хүмүүс нар хиртэлтийг үзэхийн тулд жуулчлал хийх нь бий.
Нарны бүтэн хиртэлт одоогоор хамгийн сүүлд 2009 оны 7 сарын 22-нд болсон бөгөөд дараагийнх нь 2010 оны 7 сарын 11-нд болно. Харин одоогоор хамгийн сүүлийн хүрээтэй буюу цагираган хиртэлт 2010 оны 1 сарын 15-нд болсон бөгөөд дараагийнх нь 2012 оны 5 сарын 20-нд болох юм.
Нар хиртэлт нь байгалийн үзэгдэл боловч эрт цагт (зарим соёл иргэншилд одоо хүртэл) нар нь муу хүчний нөлөөнөөс болж хиртдэг гэж үздэг байв. Монголд нар хиртэхийг Рах гэгч, бөгсгүй аврага амьтан нарыг залгиснаас үүдэн бий болдог гэх домог байдаг бөгөөд бөгсөөр нь хурдан гаргахын тулд түмпэн сав нүдэж, хүүхэд уйлуулан, нохой хуцуулж их дуу чимээ гаргадаг заншил байсан.
Төрлүүд
Нар хиртэлтийг 4 ангилдаг:- Бүтэн хиртэлт: Нар сарны ард бүтнээрээ орж, халхлагдана.
- Хүрээт хиртэлт: Нар, сар хоёр яг нэг шугаман дээр давхцах боловч сарны харагдах хэмжээ нарнаас жижигхэн байх тохиолдолд нар нь хурц гэрэлтэй цагираг мэтээр харагдана.
- Холимог хиртэлт бүтэн, хүрээт хиртэлтийн холимог. Харьцангуй ховор тохиолдоно.
- Хагас хиртэлт: Нар, сар хоёр яг нэг шугаман дээр байрлаагүй үед нарны зарим хэсэг нь халхлагдана.
Сар дэлхийг тойрох, дэлхий нарыг тойрох тойрог зам нь эллипс хэлбэртэй байдаг тул дэлхийгээс харахад нар, сар хоёрын хэмжээ томорч, жижгэрч харагддаг[3][4]. Сар дэлхийд хамгийн ихээр ойртох үед нар хиртвэл бүтэн хиртэлт болно.
Subscribe to:
Posts (Atom)