Wednesday, March 26, 2014

hari garigiin holog ongots


Төв аймгийн Бүрэн сумын нутагт шинийн таванд буюу өнгөрсөн баасан гаригийн 12 цагийн үед тэнгэрээс үл мэдэгдэх төмөр биет унажээ. Асар их дуу чимээ, галтай биет тус аймгийн Өндөрширээт сумаас баруун урагш 33, Бүрэн сумын төвөөс зүүн хойш 30 километрт унасан байна.
Ханангийн өвөр хэмээх газарт, нутгийнхны нэрлэдгээр Хүйтэнхошуу толгодын орчимд төмөр биет сансраас газарт унахад тэнгэр дуугарч, газар хүчтэй доргижээ. Аз болж айл байгаагүй учир хүн, мал өртөөгүй байна. Төмөр биет буусан газрын эргэн тойрон 60 километрт дуу чимээ, доргилт мэдрэгдэж адуу, мал үргэсэн байна.
Нутгийн иргэд энэ талаар өнгөрсөн бямба гаригт мэдэгдэж ОБЕГ, ЦЕГ-ынхан уржигдар тус газрыг хамгаалалтад авсан байв. Оршин суугчдын ярьж буйгаар дуу чимээ их, галтай төмөр биет унахдаа ойр орчмынхоо чулуунуудыг хайлуулж, газарт ан цав үүсгэжээ. Онцгой, цагдаагийнхны дараа ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажаваар ахлуулсан онцгой комиссынхон өчигдөр тэнд ажиллаад буцсан юм.
Тэд задгай сансраас унасан хиймэл дагуулын нэг хэсэг байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Төмөр биетийг анх солир гэж мэдээлсний дагуу ШУА-аас археологчид ч очсон байв. Тус газарт хамгийн ойр айлын гадна аваачиж хамгаалалтад авсан ч өчигдөр үдээс хойш гэхэд 200 гаруй хүн дээрх зүйлийг сонирхохоор цуглажээ. Тэнгэрээс унасан үл мэдэгдэх биет 400-500 орчим килограмм жинтэй, жижиг суудлын тэрэгтэй дүйх хэмжээтэй байлаа. Мөн ойролцоох 10 орчим километр газарт түүн­тэй адил арван литрийн хувинтай дүйх хэлтэрхийнүүд унасныг зарим иргэд нотолно гэж байв.
Бүрэн сумын Засаг дарга Р.Очирбат тэнгэрээс буусан зүйлийг солир хэмээн хэлтэрхийг нь өрөөндөө залсан тухай зарим нь хэллээ. Үл мэдэгдэх биетийн нэг хэсгийг УАЗ-469 машиндаа ачиж сумын төвд авчирсан аж. Төмөр биетийг өнөөдөр нийслэлд авчирч сансраас буусан хог, сүйрсэн онгоцны сэгийн аль нь эсэхийг тодорхойлно

No comments:

Post a Comment